Эцэг, эхээ хөнөөсөн гэмт этгээдийг эрэн сурвалжилж, баривчиллаа

Одоогоос 14 хоногийн өмнө Сүхбаатар дүүргийн 20-р хороонд гэр бүлийн хоёр хүн бусдын гарт амь насаа алдсан хэрэг гарсан.
Хэргийг цагдаагийн газраас шалгаж, сэжигтэй этгээдийг яаралтай эрэн сурвалжилсны дүнд өчигдөр (2020.09.16) дээрх этгээдийг илрүүлж, баривчилсан байна.
Шалгалтын явцад 30 настай, эрэгтэй Э гэгч нь өөрийн төрсөн эх болох 56 настай Т, хойд эцэг болох 49 настай Б нарын амь насыг хохироосон болох нь тогтоогджээ. Алуурчин этгээд хэрэг үйлдэхдээ согтуурсан байсан гэх ба гэр бүлийн маргааны улмаас толгойг нь төмрөөр цохиж, амь насыг нь хохироосон байна.
Шүүх эмнэлгийн үзлэгээр талийгаач нарын толгойн хэсэгт олон тооны хатуу зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл тогтоогджээ. Хэргийн газраас эд мөрийн баримтаар хоёр ширхэг гар утас болон хүний амь нас хорооход ашигласан байж болзошгүй төмөр трубо хураан авчээ.
Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгалтын ажиллагаа явуулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ