ЭМЯ: Нийт 807 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 252 мянган хүн шинээр халдвар авч, 4 мянга гаруй хүн эндcэн байна. Өнгөрсөн өдрөөс өвчлөл 19 мянгаар нэмэгдэж, нас баралт ижил түвшинд байна. Харин 246 мянга гаруй хүн эдгэрчээ.

Өнөөдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 807 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Хятадад хоногт коронавирусний халдварын есөн тохиолдол бүртгэгджээ. БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооноос мэдэгдсэнээр бүх шинэ тохиолдол зөөвөрлөгдсөн байжээ.

Өвчлөл Шанхай, Гуандун, Юньнань, Шэньси мужид бүртгэгдсэн байна. Урд хөршид одоо коронавирусний халдвартай 141 хүн байгаа аж.

Хятадын эрдэмтэд саяхан Оросын “Триазавирин” эмийг үр дүнтэй байна гэж мэдэгдсэн билээ.

Тэгвэл хойд хөрш ОХУ-д хоногт 5670 хүн өвчилж, 132 хүн нас баржээ. Орост нийт халдварын тоо нэг сая давсан бол нас баралт 18917 болсон байна.

Өмнөд Солонгосын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол 153-аар нэмэгдэж нийт 22657-д хүрчээ. Шинээр илэрсэн 153 тохиолдлын найм нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 19543 (+233) иргэн эдгэрсэн бол 372 (+5) иргэн нас баржээ.

 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ