Цахим сургалтанд ашиглах 50 ширхэг таблетыг ХНХЯ-нд гардуулав

Өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хун Улаанбаатар хотноо зохион байгуулах Солонгосын халамжийн академийн цахим сургалтанд ашиглах 50 ширхэг таблетыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад хүлээлгэн өгөх ёслол боллоо.


Монгол Улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамны хооронд 2016 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд  Монголын нийгмийн хамгааллын салбарт ажилладаг хүмүүсийг БНСУ-д мэргэшүүлэх сургалт зохион байгуулдаг.


Тус уулзалтын үеэр ХНХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Нямсувдтай уулзаж сургалтын талаар тодруулга авсан юм.


“Энэ жилийн хувьд “COVID-19” халдварын хилийн чанадыг зорих боломжгүйгээс цахимаар уг сургалтыг зохион байгуулахаар болсон юм. Уг сургалтанд жилдээ 10 хүнийг БНСУ-д 14 хоног сургадаг. Энэхүү сургалтанд 2017, 2018 онд тус тус 10 хүн сургасан юм байна.  Харин энэ жилийн хувьд цахимаар зохион байгуулах учраас тоог нэмж 50 хүн суралцуулахаар болжээ.  Иймд БНСУ-ын ЭСЯ-наас ХНХЯ-нд 50 ширхэг таблетийг гардуулж байгаа аж. Энэ сургалтаараа БНСУ нь эрүүл мэнд нийгмийн хамгааллын чиглэлээр өндөр түвшинд хүрсэн байдаг. Энэ чиглэлд тус салбарын ажилтнууд хэрхэн ажилладаг туршлагаас судалж суралцахад уг сургалтын зорилго юм. Энэ удаагийн сургалт нь долоо хоног үргэлжилж суралцагчид БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамны Сертификат гардан авна” гэлээ.


Энэхүү таблет гардуулах ёслолд ХНХ-ын сайд А.Ариунзаяа, ХНХЯ-ны Нийгмийн хамгаалал бодлого хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Нямсувд, Элчин сайд Ли Ё Хун, ЭСЯ-ны 1 дүгээр нарийн бичгийн дарга Парк Юн Жин, Элчин сайдын яамны ажилтан Б.Цацрал, орчуулагч Н.Хөвсгөлдалай нар оролцсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ