48 удаагийн тендертэй холбоотой гомдлыг ирүүлжээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 21 аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтнүүдэд цахим сургалт зохион байгууллаа.
Статистик мэдээллээр, 2019-2020 оны хооронд орон нутгийн өмчийн газраас зарласан 48 удаагийн тендертэй холбогдох гомдлыг 25 аж ахуй эрхлэгчээс тус газарт ирүүлсэн байна.Үүнээс 24 нь хууль зөрчсөн, 10 нь хууль зөрчөөгүй, гурав нь тендерт оролцогч биш хэдий ч гомдол гаргасан бол долоо нь тендерт гомдол гаргах хугацаа хэтэрсэн, дөрөв нь нээлтээ хийсний дараа ШӨХТГ-т гомдол гаргажээ.
Цахим сургалтаар тендерийн бичиг баримт боловсруулахад нийтлэг гаргадаг зөрчлийн талаар ярилцаж, хууль зөрчихөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгч ажиллалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ