Истанбулаас 253 иргэн эх орондоо ирлээ

Турк-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 2020 оны есдүгээр сарын 19-ний 04:20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 253 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд үүнээс
- 49 нь бага насны хүүхэдтэй гэр бүл,
- 8 нь жирэмсэн,
- 8 нь өндөр настан асран хамгаалагчтай,
- 17 нь эрүүл мэндийн шалтгаантай, 54 нь оюутан,
- 117 нь бусад шалтгаантай иргэд байна.
Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Орентал”, “Алтай”, “Боржигон”, “Мөнххустай”, “Налгар” зочид буудал, амралтын газруудад тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ