"Улсын хилийг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтэрсэн нэг ч хүн байхгүй"

Хууль зүйн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. УОК хяналт шалгалтгүйгээр улсын хилээр гадны иргэдийг нэвтрүүлсэн гэх мэдээлэл сүүлиийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархсан. Үүнтэй холбогдуулан УОК-оос дараах тайлбарыг өглөө. 


ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян "Цар тахлын улмаас улсын хил хааснаас хойш 22,400 гаруй иргэнээ татан аваад байна. Мөн 48 улсаас 10,400 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт ирүүлээд байна. Ойрын үед таван удаагийн нислэгээр 1000 гаруй иргэнийг татан авчирна. Өнөөдрийн байдлаар услын хэмжээнд 70 тусгаарлах байранд 3703 иргэн тусгаарлагдаж, ажиглалтад байна. Коронавирусийн 312 тохиолдол батлагдснаас 302 хүн эдгэрч, ХӨСҮТ-д 10 хүн эмчлэгдэж байна.


Монгол Улсад ажиллах гадны иргэд болох инженер, техникийн мэргэжилтнүүд зэрэг гадны иргэдийг мөн зохион байгуулалттайгаар татан авч байгаа. Тухайн аж ахуйн байгууллагаас Засгийн газарт гаргасан хүсэлтийг үндэслэн энэхүү үйл ажиллагааг явуулж байгаа юм. Замын-Үүд боомтоор ирсэн Хятадын иргэдийг ирсэн даруйд нь коронавирусийн шинжилгээнд хамруулах бөгөөд бусад иргэдийн адил 21 хоног тусгаарлагдана. Улсын хилээр нэвтэрсэн иргэд зөвхөн Засгийн газар болон УОК-ын шийдвэрийн дагуу нэвтэрнэ. Улсын хилийг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтэрсэн нэг ч хүн байхгүй" гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ