Томоохон зах худалдааны төвүүдийн удирдах ажилтнуудад сургалт зохион байгуулав

Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтэстэй хамтран танхимын болон үзүүлэх сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 15 аж ахуйн нэгж, байгууллагын удирдах ажилтан менежерүүд хамрагдаж, байгууллагын гамшгаас хамгаалах удирдлагын тогтолцоо, зохион байгуулалт, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах мэдлэг, мэдээллийг олгох, хөдөлмөрийн аюулгүй байдалд мөрдөгдөж буй харилцааны баримт бичиг, Худалдааны төвүүдэд мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын талаар мэдлэг мэдээллээр ханган ажиллалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ