Соёлын сайд орон нутгийн соёлын байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзав

Орон нутгийн соёлын байгууллагын төлөөллийг Соёлын сайд С.Чулуун 2020 оны есдүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар соёлын төвүүдэд нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай соёлын төвийн стандарт, боловсон хүчний асуудал, барилга байгууламж, орон нутгийн соёлын төвүүдэд тулгамдаж буй асуудал, бэрхшээлийн талаар ярилцав. Мөн төсөв хөрөнгийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалж орон нутгийн соёлын байгууллагын үнэлэмж буурсан хэмээн тэд онцолж байлаа.
Орон нутгийн соёлын салбарын төлөөлөл 24 жилийн дараа Соёлын яамаа байгуулан бодлого чиглэлээ тодорхойлон үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнд Соёлын сайдад талархал илэрхийлээд, ажлын амжилт хүслээ.
Соёлын сайд С.Чулуун "соёлын салбарын урт хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулан, салбарыг чадавхжуулах талд анхаарч ажиллахаа илэрхийлээд, Соёлын яам салбарынхаа эзэн нь бас боол нь байх болно" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ