Э.Батбаяр: Шүүгч нарын цалинг нэмэгдүүлэх нь зүйтэй

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг төслийн танилцуулга-хэлэлцүүлэг яг одоо Төрийн ордонд болж байна. 


Энэ үеэр ШЕЗ-ийн дарга Э.Батбаяр "Иргэд хэдийгээр УИХ-ын гишүүд, шүүгч нарыг өндөр цалинтай байж түүнийхээ хажуугаар авлига авдаг гэж ярьдаг боловч, шүүгч нарын цалин өндөр биш юм. Монгол Улсын хэмжээнд 5-6 сая төгрөгийн цалин авдаг шүүгч байхгүй. Шүүгч зөвхөн ажилласан жилээсээ хамаараад нэг л төрлийн нэмэгдэл авч байгаа бол бусад хуулийн байгууллагын алба хаагчид гурван төрлийн 100 хувь хүртэл нэмэгдэл авч байна. Иймд шүүгч нарын цалинг нэмэгдүүлэх нь зүйтэй. 

Анхан шатны шүүгчийн цалин, хөлс ажилласан жилээсээ хамаараад 2,7-4,3 сая төгрөг байдаг. Харин нэмэгдлийн тухайд ажилласан жил нь 5 жил хүрч байж 7 хувийн нэмэгдэл авдаг бөгөөд улсын хэмжээнд 25-аас дээш жил ажилласан анхан шатны шүүхийн 17 шүүгч 60 хувийн нэмэгдэл авч байна" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ