Улаанбаатарт 18 хэм дулаан

09 дүгээр сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 3-5 градус хүйтэн, бусад хэсгээр 3-5 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.
БУСАД НУТГААР: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз голын сав газраар, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн зүүн хагаст хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ