Хүйтэрсэнтэй холбогдуулан гал түймрийн дуудлага ихэсжээ

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр “Өнөөдрийг хүртэлх хугацаанд нийслэлийн долоон товчоонд НОБГ, ЦЕГ, Мал эмнэлэг, ТЦГ-ын нийт алба хаагчид 24 цагаар эргүүл хийж ажилласан. Үүний үр дүнд байгалийн гоц халдварт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол нийслэлд бүртгэгдээгүй.

Нийслэлд галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан гал түймрийн  дуудлага ихсэж байна. Тодруулбал өнгөрсөн долоо хоногт нийт 17 удаагийн гал түймрийн дуудлага ирсэн.  Цахилгаан холболт буруу хийснээс болж гал гарах үндсэн нөхцөл шалтгаан болж байна. Мөн айлууд галлаад эхэлсэн учраас үнс нурмаа ил задгай хаяснаас болж гал гарч байна. Өнгөрсөн долоо хоногт хоёр хүн гал түймрийн улмаас амь насаа алдсан байна.

Гэр хорооллын иргэд галлагааны аюулгүй байдлын талаар Тавантолгой  компанийхантай холбогдон яндан зуухныхаа галлагааг хэрхэн хийх талаар зөвлөгөө авч болно” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ