Боомтуудад мансууруулах бодистой холбоотой зөрчил эрс буурчээ

ГЕГ-ын Зѳрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын Хар тамхины хяналтын алба Өмнөговь аймгийн Цагаан хад, Гашуунсухайт боомтод ээлжит шалгалт хийжээ. Өмнөх шалгалтаар мими зэрэг мансууруулах үйлчилгээтэй бодис 8-10 кг илэрч байсан бѳгѳѳд урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээний үр дүнд зөрчил эрс буурчээ.
Нүүрс тээврийн жолооч нарт хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ухуулга нөлөөллийн сургалт зохион байгуулж, сэрэмжлүүлэх сурталчилгааны материал тараасан байна. Уг ажиллагааг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай хамтран зохион байгуулж, цаашид тогтмол зохиохоор төлөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ