ХХААХҮЯ: Өргөдөл, гомдлыг “Жижиг, дунд үйлдвэрийн газар”-т гэж хаяглан ирүүлэхийг хүсье

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Агентлаг байгуулах тухай” 49 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Жижиг, дунд үйлдвэрийн газар”-ыг байгуулсан.


Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бүтцэд байсан “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого зохицуулалтын газар” нь “Жижиг, дунд үйлдвэрийн газар”-т шилжсэн юм. Үүнтэй холбогдуулан жижиг, дунд үйлдвэр, хоршоо, ахуйн үйлчилгээний салбарын асуудалтай холбоотой албан бичиг, хүсэлт, өргөдөл, гомдлыг “Жижиг, дунд үйлдвэрийн газар”-т гэж хаяглан ирүүлэхийг хүсье.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ