“Олон талт Түншлэлийг бэхжүүлэх замаар цар тахлаас урьдчилан сэргийлэх нь” хэлэлцүүлэг боллоо

Засгийн газар, Улсын онцгой комиссоос “Олон талт Түншлэлийг бэхжүүлэх замаар Ковид-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх нь” хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. 


Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар нээж үг хэллээ.


Тэрээр "КОВИД-19 халдварын цар тахал дэлхий дахинаа хурдацтай тархаж, дэлхийн бүх улс, үндэстэн цар тахлын эсрэг тууштай тэмцсээр өдгөө 9 сарын хугацаа өнгөрөөд байна. Өнөөдөр дэлхийн 216 улсад халдвар тархаж, 32.0 сая хүн халдвар авч, 25.0 сая орчим хүн эдгэрч, 1.0 сая эрдэнэт хүн амь насаа алдлаа.


ДЭМБ-ын тодорхойлсноор бид “Шинэ хэвийн” амьдралын хэв маяг гэдгийг өөрийн улсын онцлогт нийцүүлэн бий болгох шаардлагатай байна. Тиймээс нийгэм, эдийн засгийн хөгжлийг хэрхэн сэргээн хөгжүүлэх талаар шинэ арга барил, шинэ шийдэл, шинэ гарцуудыг эрэлхийлэх том сорилттой тулгарч байна. 


Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга миний бие, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишратай хамтран КОВИД-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх Хүмүүнлэгийн багийг хамтран удирдаж, баг болж ажиллахыг санал болгосон. 


Мөн Эрүүл мэндийн салбарын Хүмүүнлэгийн багийг Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нар хамтран удирдсанаар КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэхдээ эрүүл мэндийн салбарын бодлогыг нийгэм, эдийн засгийн салбар хоорондын уялдаатайгаар хэрэгжүүлж улсын хэмжээнд нэгдсэн системтэйгээр хамтран  ажиллах"-ыг уриаллаа. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ