Д.Нямхүү: Нийт 629 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Есдүгээр сарын 23-24-ний өдрүүдэд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 629 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй буюу СӨРӨГ гарсан.
Тодруулбал,
- Есдүгээр сарын 24-нд Франкфуртаас ирсэн 206 хүний шинжилгээ,
- Есдүгээр сарын 21-нд Сөүлээс ирсэн 54 хүний шинжилгээ,
- Есдүгээр сарын 4-ний 82 хүний давтан шинжилгээ,
- ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй 33,
- Тандалтын зорилгоор 24 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Тандалтын сорьцыг Улсын Хоёрдугаар төв эмнэлэг, СБД, ХУД, СХД-ийн эмнэлгээс авсан.
- Мөн Төв аймагт тусгаарлагдаж байгаа 48 хүний шинжилгээ,
- Говьсүмбэр аймагт тусгаарлагдсан 13 хүний шинжилгээ,
- Тусгаарлан ажиглах байранд байгаа 107 хүний шинжилгээ,
- Үүрэг гүйцэтгэж буй эмч ажилтан нийт зургаан хүний шинжилгээ,
- Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 56 жолоочийн шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.
Түүнчлэн Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор наймдугаар сарын 30-ны өдөр ирж, есдүгээр сарын 1-ний өдөр коронавирусийн халдвартай нь батлагдсан 58 настай эмэгтэй эдгэрч, ХӨСҮТ-өөс гарсан. Ингэснээр Монгол Улсад зөөвөрлөгдөн ирж батлагдсан COVID-19-ийн нийт 313 тохиолдол байгаагаас 303 хүн эдгэрч, эдгэрэлтийн хувь 97 боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ