Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг ирэх даваа гарагаас дүүргүүдэд хийнэ

Улсын бүртгэлийн ерөнхий газраас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг есдүгээр сарын 28-наас эхлэн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс болон Дүнжингарав, Мишээл, Драгон төвөөс авах боломжтойг мэдээллээ.


Өөрөөр хэлбэл УБЕГ-ын 100 айл дахь үйлчилгээний 2 дугаар байранд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүлэхгүй болсныг ААН, байгууллага болон иргэдэд анхааруулж байна. 


Тиймээс ирэх Даваа гарагаас эхлэн нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг харьяалал харгалзахгүйгээр төвийн 6 дүүрэг  дэх улсын бүртгэлийн хэлтэс болон өөрт ойр байрлах үйлчилгээний нэгдсэн төвд хандан  авах боломжтой.


Харин хаяж үрэгдүүлсэн тамга, тэмдгийг дахин авах, хуулийн этгээдийн лавлагаа, мэдээлэл, авах хүсэлт болон 2020 оны есдүгээр сарын 28-ны өдрөөс өмнө гаргасан мэдүүлэг, хүсэлтийн хариуг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас авах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ