Сонсголгүй 20 хүртэлх насны иргэдийн дунд эссэ бичлэгийн уралдаан зарлалаа

“Сонсголгүй иргэдийн олон улсын долоо хоног”-ийг тохиолдуулан сонсголгүй иргэдийн бичих, унших чадварыг сайжруулахад дэмжлэг болох зорилгоор “Тотал Дистрибюшин” компаниас “Миний мөрөөдөл” сэдвээр гар утасны шагналтай эссэ бичлэгийн уралдаан зарлажээ. Тус уралдааны удирдамжийг хүргэж байна.


Зорилго: Сэдвийн сонголт:


  1. Миний мөрөөдөл

Хамрах хүрээ: 20 хүртэлх насны сонсголгүй иргэдийн дунд

Хүлээн авах хугацаа: 2020 оны 10-р сарын 1 хүртэл


Эссэ бичлэгт тавигдах шаардлага:


  1. Сэдвийн агуулга бүрэн байх
  2. Өөрөө цэвэр гаргацтай бичих
  3. Үгийн тоо 300-аас дээш байх
  4. Овог нэр, нас, хаяг, холбоо барих дугаар бичих


Шалгаруулах журам:


Эссэ бичлэгийн агуулга нь өгсөн сэдвийн агуулгыг илэрхийлсэн байх, өөрийн гараар гаргацтай бичсэн байх, 300 ба түүнээс дээш үгтэй байх зэрэг тавигдсан шаардлагуудад бүрэн нийцсэн байна.


Шагналын сан:


1-р байр /нэг/ - Samsung A51 гар утас, Өргөмжлөл

2-р байр /нэг/ - Samsung A41 гар утас, Өргөмжлөл

3-р байр /нэг/ - Samsung A21s гар утас, Өргөмжлөл

Тусгай байр /нэг/ - Samsung A11 гар утас, Өргөмжлөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ