Сиднейгээс 216 иргэн эх орондоо ирлээ

Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр хуваарийн дагуу 21:20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.


Тус онгоцоор 216 иргэн эх орондоо ирсэн юм.  Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Энхсаран”, “Ивээлэн” сувиллууд болон “White House” зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ