Д.Нямхүү: Нийт 1626 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 1626 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй гэж ЭМЯ-наас өнөөдөр /2020.09.28/ мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д эмчлүүлж байсан хоёр хүн эдгэрсэн байна. Тодруулбал, 84 настай эмэгтэй, 21 настай эрэгтэй дараагийн шатны сувилал руу шилжсэн байна. Шинжилгээний хариу сөрөг гарсан иргэдийн мэдээллийг задалбал,
- Сидней-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор энэ сарын 25-нд ирсэн 213 хүн
- Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор энэ сарын 24-нд ирсэн 262
- Киолин-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор энэ сарын 15-нд ирсэн 76 хүний давтан шинжилгээ
- Токио-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор энэ сарын 12-нд ирсэн 263 хүн
- Хонгконг-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор энэ сарын 8-нд ирсэн 261 хүний давтан шинжилгээ
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 58 хүний давтан шинжилгээ
- Тандалтын зорилгоор цуглуулсан 13 хүн
- Сайн дурын 17
- Дорноговь аймагт тусгаарлагдсан 17, Дундговь аймагт тусгаарлагдсан 37,
- Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдаж буй 294 болон үүрэг гүйцэтгэж буй 21 эмч ажилтан
- Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн ачаа тээврийн 92 жолоочийн шинжилгээ тус тус сөрөг гарчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ