“Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт болов

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх асуудлаар энэ сарын 25-нд гадаадын иргэн харьяатын газарт сургалт зохион байгуулав. Тус газарт долоо хоног бүрийн баасан гарагт “Мэдээллийн цаг” сургалт зохион байгуулдаг уламжлалтай юм байна.




Энэ удаагийн мэдээллийн цагаар нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Х.Соёлцэцэгийг урьж, “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулжээ. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ