Алба хаагчид стандартын дагуу аврах хантааз хийжээ

Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан стандартын дагуу 10 ширхэг аврах хантаазыг хийлээ.



Тус аврах хантаазнууд нь 80 кг-ын даацтай бөгөөд сайн чанарын нийлэг материалаар бүрж, аюулгүй байдал хангах гэрэл ойлгогч тууз, албаны таних тэмдэг зэргийг хийж өгснөөрөө онцлог юм гэж Булган аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ