Д.Нямхүү: Нийт 1159 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Сүүлийн хоёр хоногт 1159 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Сайн дураар өгсөн 76 хүн болон санамсаргүй тохиолдлын гурван хүний шинжилгээнд мөн халдвар илрээгүй. Манай улсад нийт батлагдсан тохиолдол болох 313 хүний 305 нь (97 хувь ) эдгэрсэн бөгөөд тэдгээрийн найм нь сувиллын, гурав нь гэрийн ажиглалтад байгаа бол үлдсэн 294 хүний тандалт бүрэн дуусжээ.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д эмчилгээнд байгаа найман хүний зургаагийнх нь биеийн байдал хөнгөн, харин хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна" гэв
СЭТГЭГДЭЛ БИЧИХ