Өсвөрийн аврагч бүлгийн багш нарт сургалтын хэрэглэгдэхүүн гардуулав

Гамшгаас хамгаалах мэдлэгийг хүүхэд багачуудад тогтмол зохион байгуулах, суралцах орчин нөхцөлийг нь сайжруулах зорилгоор “Дэлхийн Зөн” ОУБ-ын “Хүүхдийн төлөөх орон нутаг” төслөөс сургуулиудын сургалтын танхимыг тохижуулахад зориулж 4,669,000 төгрөгийн өртөг бүхий сургалтын хэрэглэгдэхүүн гардууллаа.


Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Боловсрол, соёл, урлагийн газар, “Дэлхийн зөн” ОУБ-тай хамтран хүүхэд багачуудад болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг боловсрол олгох зорилгоор аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад “Өсвөрийн аврагч” бүлгэмүүдийг байгуулжээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ