Дорнод аймгийн стандарт, хэмжил зүйн хэлтэс шинэ байртай боллоо

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дорнод аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Стандарт, хэмжил зүйн хэлтсийн барилгын захиалагчаар Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, гүйцэтгэгчээр “Их Базар Констракшн” ХХК шалгарч ажилласан.


Барилгыг хүлээн авах, ашиглалтад оруулах комисс 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр тус хэлтэст хүлээлгэн өгч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тэгвэл энэ сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс шинэ байрны нээлтээ хийлээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.



Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, Монгол Улсын Тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Үндэсний итгэмжлэлийн төвийн дарга С.Соронзонболд, агентлагийн удирдлагууд, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагчид, иргэд Шинэ байрны нээлтэд хүрэлцэн ирж Хэмжих хэрэгсэл баталгаажуулалтын лаборатори болон хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ