Сэрэмжлүүлэг: Шороон замд мотоциклтойгоо онхолдож, амиа алджээ

Энэ сарын 29-нд Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багт шороон замд улсын дугааргүй Мустанг 5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 22 настай Г амь насаа алджээ.
Хүний амь нас хохирсон тохиолдлын дийлэнх нь төв суурин газраас зайдуу хөдөө, хээрийн шороон замд бүртгэгдсэн байна. Мотоцикл унаж ашиглахдаа хамгаалалтын хэрэгслийг өмсөж замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэлсэн болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ