Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж байна

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөө шөнө Хэнтийн нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орно.


Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Төв аймгийн өмнөд, Дундговийн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.


Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурах тул тариа ногоо цасанд дарагдаж, замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.


2020 оны 10 дугаар сарын 2-ноос 10 дугаар сарын 06-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв


2-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд нутгийн зүүн хагаст, 4-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, 5-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 2-нд говь, тал, хээрийн нутгаар, 3-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон болон цасан шуурга шуурна.


Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна. 4-нд нутгийн баруун хэсгээр, 5-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.




ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС

СЭТГЭГДЭЛ БИЧИХ