Журмын төсөлд санал авч эхэллээ

Дэлхийн хэмжээнд цар тахал болсон “COVID-19” коронавируст халдвар дэгдсэнтэй холбогдуулж Санхүүгийн зохицуулах хорооноос нийт хувьцаат компаниудын төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-д хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа цахим хэрэгсэл, онлайн орчинд зайны технологи ашиглан зохион байгуулах чиглэлийг өгч байсан.


Үүний дагуу Хорооноос хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг мэдээллийн технологийн шийдэл ашиглан зайнаас зохион байгуулах, хувьцаа эзэмшигчдийн эрх, оролцоог хангуулахтай холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулах зорилгоор “Хувьцаа эзэмшигчдийн хурлыг цахимаар зохион байгуулах журам"-ын төслийг боловсруулаад байна.



Харин өдгөө зах зээлд оролцогчдынхоо санал бодлыг уг журамд тусгахаар хэлэлцүүлж эхэллээ. Иймээс Та бүхэн энэхүү журмын төсөлтэй танилцаад санал, хүсэлтээ (51)-262601 тоот утас болон avir@frc.mn цахим хаягаар ирүүлж, хамтран ажиллахыг урьж байна.



САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ, КОМПЛАЙНСЫН ХЭЛТЭС

СЭТГЭГДЭЛ БИЧИХ