Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг түр хаалаа

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг өнөөдөрбуюу аравдугаар сарын 1-ний өдрийн 10.00 цагаас 20.00 цаг хүртэл түр хаасан болохыг Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар ийн замыг түр хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гарчээ.
Нийт нутгаар цаг агаар хүйтэрч, төв болон баруун аймгуудын нутгаар цас орж, Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд 52-н даваа, Баруунхараагийн зам, Төв аймгийн Лүн сумаас Булган аймгийн Рашаант сум, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум хүртэлх зам, Улаанбаатар хотоос Орхон аймаг хүртэлх түр зам буюу Булган аймгийн Орхон,Дашинчилэн, Бүрэгхангай сумдын замууд тус тус хүндэрч онцгой нөхцөл байдал үүссэн байна.
Иймд замын нөхцөл байдал хүндэрсэн дээрх чиглэлийн шөнийн тээвэрлэлтэд гарах тээврийн хэрэгслүүдийг 2020-10-01-ний өглөө тээвэрлэлтэд гаргахаар, хүндэрсэн замаар дайран өнгөрөх тээврийн хэрэгслүүдийг ойр байрлах хот, суурин газар хоноглуулахаар тус тус зохион байгуулаад байна. Замд хоноглож буй зорчигчдын буудал, хоолны мөнгийг “Зорчин явагчийн гэнэтийн ослын даатгал”-ын нөхөн төлбөрөөр шийдүүлэх зохицуулалтыг хийсэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ