А.Бурмаа: Хүн амын дунд томуугийн реновирусийн халдвар түгээмэл байна

ХӨСҮТ-ийн Томуугийн нэгжийн дарга А.Бурмаагийн мэдээллийг хүргэж байна.




Тэрбээр "Амьсгалын замыг цочмог халдварт өвчин дэлхий дахин болон Монголд эмнэлэгт хэвтэлтийн ихэнхийг эзэлдэг. Томуугийн тархалт өмнөх долоо хоногоос бага зэрэг нэмэгдэж, амбулаторийн үзлэгийн 4.2 хувьд томуу, томуу төст өвчин эзэлж байна. Томуугийн халдвар авсан хүмүүсийн 70 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхэд байна. Хүн амын дунд томуугийн реновирусийн халдвар түгээмэл байна.


Вакциныг зургаан сартайгаас хоёр насны хүүхдэд сард нэг удаа хийдэг. Вакцин бол өвөрмөц сэргийлэлт. Амьсгалын замын халдвар нэмэгдэж байгаа энэ үед амны хаалт зүүж, гарын ариун цэврийг сайтар хангах хэрэгтэй. Дулаан хувцас өмсөж, илчлэг ихтэй хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.



Томуугийн шинж тэмдэг илэрвэл бусдад халдвар тараахаас сэргийлж, сургууль, цэцэрлэг болон олон нийтийн газраар явахгүй байхыг анхааруулж байна" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ