МУИС-ийн номын сан монгол бичгийн уншлагын танхимтай болжээ

МУИС-ийн Номын сан үйлчилгээнийхээ цар хүрээг өргөтгөн Ховор номын уншлагын танхимаа “Ховор ном, монгол бичгийн уншлагын танхим” болгон өргөжүүлжээ.


Тус уншлагын танхим нь “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийг дэмжих, залуу үедээ үндэсний бичиг соёлыг өвлүүлэх, ховор номыг судалгааны эргэлтэд оруулах, арвижуулах, Үндэсний соёлын биет өвийг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахад оршино.


Энэ уншлагын танхимаар үйлчлүүлснээр МУИС-ийн номын санд байгаа ховор ном, гар бичмэл болон монгол бичгээр хэвлэгдсэн бүтээлүүдийг нэг дороос үзэн судлах боломжтой аж. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ