“Шоколадан хан хүү Чоко, Нархан гүнж хоёр дэлхийг аварсан нь"


Шоколадаар хийсэн Чоко нэртэй хөөрхөн бор хүү, Нарны хотхоны гүнж нархан хоёрын адал явдалтай, хүүхдийн гэгээхэн, тэмүүлэлтэй, хязгааргүй хүсэл мөрөөдлийг уран сэтгэмжээр илэрхийлсэн маш хөөрхөн ном юм.

Шоколадан хүү Чоко, нарны гүнж хоёр ямархуу адал явдалтай тулгарч, түүнийг хэрхэн даван туулж, дэлхийг аварч байгааг бяцхан хүүхдүүдээ уншиж өгөөрэй. Халуунд хайлахаас айлгүй баатарлаг үйлс хийж байгаа Чоко хүү, хорон санаатны хотхоныхонтой тулалдаж байгаа Шовгор, Шөвгөр нэртэй Өндгөн баатрууд, тагнуулч хараацай шувуу гээд олон адал явдалтай баатрууд энэ номонд гардаг.

Энэ ном нь “Монсудар” хэвлэлийн газраас зарласан хүүхдийн зохиолын уралдаанд шалгарч, олны хүртээл болж бяцхан уншигчдынхаа гарт хэдэн хоногийн өмнө очоод байгаа ном юм.

Эрхэм уншигч таныг болон таны бяцхан үрийг хүүхдийн хязгааргүй уран сэтгэмжийн ертөнцөөр аялаж, амьдралыг баялаг сайхан, өөдрөг, гэрэл гэгээгээр харахад Шоколадан хүүгийн адал явдал туслана.

Зохиолч Н.Цацралын энэхүү ном нь уран сайхны найруулга, үг хэллэг, уран сэтгэмжит байдал, өнгө дизайн, зураг чимэглэл,  зэргээрээ маш шинэлэг өнгө төрхийг монголын хүүхдийн зохиолын ертөнцөд оруулж ирж байна.

“ШОКОЛАДАН ХАН ХҮҮ, НАРХАН ГҮНЖ ХОЁР ДЭЛХИЙГ АВАРСАН НЬ” номыг Интерном дэлгүүрийн бүх салбараар худалдаалж байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ