УЕПГ: Гэр бүлийн хүчирхийлэл 27 хувиар, архидан согтуурхсан зөрчил 57 хувиар өсчээ

Улсын ерөнхий прокурорын газраас прокурорын байгууллагын 2020 оны гуравдугаар улирлын хяналтын ажил, олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийлээ.
Прокурорын байгууллагын 2020 оны 3 дугаар улирлын хяналтын ажлын мэдээ:
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 1 хувиар
- Хулгайлах зөрчил 42 хувиар,
- Хүний биед халдах зөрчил 10 хувиар
- Эрүүл ахуйн тухай хууль зөрчих зөрчил 57 хувиар тус тус буурсан бол
- Гэр бүл хүчирхийллийн зөрчил 27 хувиар
- Танхайрах зөрчил 47 хувиар
- Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 2,5 дахин
- ОН-ийн газар зүй бусаар биеэ авч явах зөрчил 17 хувиар
- Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлж, саад учруулсан зөрчил 57 хувиар
- Архидан согтуурхсан зөрчил 57 хувиар тус тус өсчээ.
Түүнчлэн
- Жи Тайм” сүлжээний н.Оюунчимэгтэй холбогдох 11386 хохирогчийн хохирлыг тодорхой хэмжээнд төлүүлэхээр болсон.
- Д.Дамба-Очир, Д.Солтан нарын хэргийг анхан шатны шүүхээр гэм буруутай хэмээсэн.
- С.Баяр, С.Баярцогт, Н.Номтойбаяр, Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат нарын хэргийг анхан шатны болон давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн.
- Өнөөдрийн байдлаар "Жаст" Группын захирал Ш.Батхүү нарт холбогдох залилах болон мөнгө угаасан хэрэгт гэм буруутай хэргийн шүүх хуралдаан гурав дахь өдрөө үргэлжилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ