Д.Нямхүү: Алтанбулаг боомтоор ирсэн ОХУ-ын иргэнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. 


ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Сүүлийн дхоёр хоногт 1281 хүний сорьцонд шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ. Энэ сарын 4-нд Алтанбулаг боомтоор ирсэн ОХУ-ын иргэн тээврийн жолоочийн шинжилгээгээр коронавирус илэрлээ.

Есдүгээр сарын 2-нд Сиатл-УБ-ын онгоцоор ирсэн 57 настай эмэгтэй эдгэрч, өнөөдөр сувилалд шилжлээ. Монгол Улсад 315 тохиолдол батлагдсанаас 308 хүн эдгэрлээ" гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ