Л.Мөнхтүшиг: Монголд ирэх хүсэлтэй гадаадын иргэдэд 30 хоногийн виз олгохоор боллоо

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигийн мэдээллийг хүргэж байна.


Тэрбээр "Өнөөдрийн байдлаар 81 улсаас 23354 иргэнийг эх орондоо авчраад байна. 16816 иргэн тусгай үүргийн онгоцоор ирсэн. Энэ сард 11 удаагийн нислэг хийхээс Нурсултан-УБ-ын онгоц ирээд байна. Аравдугаар сард буцах хүсэлтэй 3000 гаруй иргэн байна. Үүнээс 2500 орчим нь БНСУ-п байэна. АНУ-д 205, Европоос Яаралтай буцах хүсэлтэй иргэдийг оруулбал 4900 орчим иргэн болж байна.


Хүйтэн болсон учир тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг тусгай хоолойгоор дамжуулан нисэх буудлаар дамжуулан тусгаарлаж байна. Одоо 2760 иргэнийг энэ сардаа авчирна. 2020 оны 1-р сарын 27-ноос эхлэн богино хугацааны бүх төрлийн визийг зогсоогоод байсан. Цар тахлын тархалтын нөхцөл байдлыг харгалзан нэн шаардлагатай Монгол Улсад ирэх хүсэлтэй гадаадын иргэдэд богино хугацааны виз олгох шийдвэрийг УОК-оос гаргалаа.  


Тиймээс Монголд албан болон бизнесийн зорилгоор ирэх гадаадын иргэдэд 30 хоногийн виз олгож, 21 хоног тусгаарлагдан Монголд ажиллах боломжийг нээж байна. Мөн визээ 30 хоногоор сунгаж болох шийдвэр гаргалаа. Гадаадын иргэд нислэгт хамрагдахаас өмнө коронавирусийн шинжилгээ өгсөн байх шаардлага тавина" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ