Энэ сард багтаж эх орондоо ирэх хүсэлтэй 3000 орчим хүн байна

Өнөөдрийн байдлаар гадаадын 81 улсаас 23,354 иргэнийг эх орондоо авчраад байна. Нийт 84 удаагийн тусгай нислэгээр 16,816 иргэн ирсэн. Энэ сард УОК-ын шийдвэрийн дагуу 11 удаагийн тусгай нислэг үйлдэнэ гэж ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээллээ.



ГХЯ-наас гадаадад байгаа Элчин сайдын яамдаар дамжуулан нутаг буцах хүсэлтэй иргэдийн мэдээллийг тухай бүр шинэчилж ирсэн байна. Нутаг буцах хүсэлтэй нийт 9000 орчим иргэн байгаагаас нэн яаралтай буцах хүсэлтэй иргэдийн тоог гаргаж байгаа аж.



Өнөөдрийн байдлаар энэ сард буцаж эх орондоо ирэх шаардлагатай 3000 орчим хүн байгаагаас 2500 орчим нь БНСУ-д байгаа юм. Мөн АНУ-д 205, Европ болон бусад бүс нутагт 490 орчим иргэн нутаг буцах хүсэлт гаргажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ