УПЕГ: УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд холбогдох хэргийг шалгаж байна

Улсын прокурорын Ерөнхий газар (УПЕГ)-аас өнөөдөр прокурорын байгууллагын 2020 оны гуравдугаар улирлын хяналтын ажлаа танилцуулах үеэр Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат олны анхаарал татсан зарим хэргүүдийн талаар мэдээлэл өгсөн. Түүний хэлснээр, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд холбогдох хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа аж.
Хэргийн тухайд тодруулбал, Баянхонгор аймагт нэр дэвшиж ялалт байгуулсан А.Адъяасүрэн нь нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100 мянган ам долларын авлига өгсөн хэргээр АТГ-т шалгагдаж, сэжигтнээр татагджээ. Улмаар хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, харьяаллын дагуу Нийслэлийн прокурорын газарт хэргийг шилжүүлсэн байна. Тэрбээр УИХ-ын гишүүний халдашгүй эрх гэсэн “хамгаалалттай”-гаар хуулийн байгууллагад шалгагдаж буй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ