ҮЙЛ ЯВДАЛ: "Цахим үндэстэн" форум болно

- Өнөөдөр буюу 2020 оны аравдугаар сарын 8-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –


“ТУУШИН” ЗОЧИД БУУДАЛ


09:00 цагт: "Цахим үндэстэн" форум болно. Утас: 94999598


ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ


11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.


MN-МЭДЭЭЛЛИЙН ТӨВ


11:00 цагт: Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөл хэвлэлийн хурал зохион байгуулна.


ШУТИС


11:30 цагт: БШУЯ-ны харьяа "Инженер, технологийн дээд боловсрол" төслийн хүрээнд Япон улсад шилжин суралцах эхний ээлжийн 50 оюутанд батламж гардуулах ёслол болно. Утас: 315566, 80060849, 99832535


ГЭМТЭЛ, СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ


12:00 цагт: ГССҮТ-ийн Төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн нээлтийн арга хэмжээ болно. Утас: 99797227, 88108953


ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ


12:00 цагт: ХҮН-аас Сүхбаатар дүүргийн ИТХ-ын сонгуульд 10 дугаар тойрогт нэр дэвшигч Л.Ану-Үжингийн штабаас мэдээлэл хийнэ.


ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ


13:30 цагт: Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан “Монгол Улс, БНСУ-ын түншлэлийн харилцаа-30 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулна. Утас: 91118403


МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГ


15:00 цагт: Монголын Улаан загалмай нийгэмлэгээс “COVID19”-ийн 10 мянган ширхэг оношлуур Эрүүл мэндийн яаманд гардуулж өгнө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ