Төгсөх ангийнханд мэдээлэл өгөх уулзалт, ярилцлага хийж байна

Онцгой байдлын байгууллагын хүний нөөцийг хөгжүүлэх бодлогын хүрээнд Онцгой байдлын албанд ажиллах хүсэл эрмэлзэл төрүүлэх, мэдээлэл, мэдлэг олгох зорилгоор Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургууль, 5 дугаар сургууль, 4 дүгээр сургуулийн төгсөх ангийн сурагчидтай уулзалт зохион байгуулж байна. 


Сурагчдад Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн талаарх танилцуулга, Элсэлтийн шалгалтын журмын талаар мэдээлэл өгч, чөлөөт ярилцлага хийж байна гэж Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 



СЭТГЭГДЭЛ БИЧИХ