Политехник коллежийн суралцагчид мэргэжлийн ур чадвараар өрсөлдөж байна

    мМэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болон политехник коллежийн шилдэг суралцагчид мэргэжлийн ур чадвараараа өрсөлдөж байна. Тэдний ялагч нь 2021 онд болох “Дэлхийн ур чадварын тэмцээн”-д олон орны суралцагчидтай хүч сорихоор Шанхай хотыг зорих юм.


Нарийн мэргэжлийн ур чадвар шалгах “Монгол ур чадвар-2020” тэмцээнд 13 аймгийн политехник коллежоос мэргэжил тус бүрд сургуулийнхаа шилдэг нэг суралцагч оролцож байна. Тэд модон эдлэлийн мужаан, сантехникч, цахилгаанчин, гагнуурчин, тогооч, өрөг угсрагч зэрэг 7 төрлөөр өөрийн мэргэжлийн ур чадвараа харуулах юм. Мэргэжил тус бүрээс шилдгээр шалгарсан нэг сурагч дэлхийн тэмцээнд оролцох эрхтэй болно.


Дэлхийн тэмцээнд оролцох шилдэгийг шалгаруулах учраас тэдэнд мэргэжлийн ур чадварыг бүх талаас нь харуулах даалгаврууд оноожээ. Тухайлбал, барилгын өрөг угсрах тэмцээнд таван оролцогчдын дунд таавн цагийн хугацаанд өгөгдсөн хэмжээ, загварын дагуу өрлөг хийх даалгавар оноосон байна.


Дэлхийн ур чадварын тэмцээн хоёр жилд нэг удаа болдог. Хамгийн сүүлд 2019 онд ОХУ-ын Казань хотод болж, Монгол Улсаас дэлхийн хэмжээний мэргэжилтэн төрөн гарч байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ