Нийслэлийн эвдрэлтэй замуудыг энэ сарын 15 гэхэд нөхөж, засварлаж дуусгана

Аравдугаар сарын 15 гэхэд Улаанбаатар хотын эвдрэлтэй замуудыг нөхөж, засварлаж дуусгана. Энэ ажлын хүрээнд өнөөдөр 14-18 цагийн хооронд баруун дөрвөн замаас урагш дөрвөн эгнээ замыг түр хааж, зам засварлана.


Цаашид бусад хэсгийн эвдрэлтэй замуудыг замын хөдөлгөөний ачаалал буурсан оройн цагаар засварлаж, энэ сарын 15 гэхэд дуусгана гэж Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ