Гэр хорооллын гудамж бүрт гэрэлтүүлэг тавьж байна

Улс болон орон нутгийн төсвийн 1.070 сая төгрөгийн төсөвт өртгөөр Хэнтий аймгийн төвийн таван багийн гэр хороолол, эгнээ гудамж бүрт нийт 1460 ширхэг гэрэлтүүлэг тавьж байна.
Үүнээс 1, 4, 5 дугаар багт 950 ширхэг гэрэлтүүлэг суурилуулах ажлыг “Алсын солонго” ХХК гүйцэтгэсэн бөгөөд 10 дугаар сарын 8-наас эхлэн асаах юм байна. Харин 2,3 дугаар багт 510 ширхэг гэрэлтүүлгийг "Юувокү" ХХК тавьж байна.
Үүний хүрээнд өчигдөр аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав "Юувокү" ХХК-ийн удирдлагуудтай уулзаж 2,3 дугаар багийн гэрэлтүүлгийн ажлыг яаравчлах чиглэл өглөө. Уулзалтаар 10 дугаар сарын 8-нд Баянмөнх багт 190 гэрэл, 10-нд Булаг багт 170 гэрэл, 15-нд Өлзийт багт 50 толгой гэрлийг ашиглалтад оруулахаар тохиролцлоо.
Ингэснээр тус компанийн хариуцсан 510 гэрлээс 410 гэрэл нь ашиглалтад орох бөгөөд үлдсэн 100 гэрлийг энэ сардаа багтаан шийдвэрлэхээр боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ