Сэрэмжлүүлэг: Асфальтан замд автомашин онхолдож, хоёр хүн нас баржээ

2020 оны аравдугаар сарыр 8-ны өдөр 12:20 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг сумын төвөөс баруун урагш 25 км-т орших Хөх овоо хэмээх газарт асфальтан замд Toyota Harrier маркийн автомашин онхолджээ. Ослын улмаас жолооч 36 настай эмэгтэй Б, зорчигч 11 сартай, эмэгтэй Э, 2 настай, эмэгтэй Э нарын гурван хүн гэмтсэн байна.
Мөн зорчигч 45 настай эмэгтэй А, 25 настай эмэгтэй М нарын хоёр хүний амь нас хохирсон зам тээврийн ноцтой осол бүртгэгджээ.
Дөрөвхөн өдрийн дотор зам тээврийн ослоор нэг хүүхдийн амь нас хохирч, есөн хүүхдийн биед хүнд болон хүндэвтэр гэмтэл учирсан. Иймд замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ