НМХГ: ЕБС-ийн 43 хувь нь зориулалтын бус цайны газартай байна

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 275 төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуульд эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлээр хяналт шалгалт хийхээс 237 буюу 77 хувийг нь шалгалтад хамруулжээ.
2020-2021 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод төрийн өмчийн 138 сургууль, төрийн бус өмчийн 99 сургууль, нийт 275 сургуулийн 1-5 дугаар ангийн 170,000 орчим сурагч үдийн цай хөтөлбөрт хамрагдаж байгааюм.
ЕБС-иудад хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр танилцууллаа.
- Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 138 сургуулийн 74 буюу 53.6 хувь зориулалтын, 59 буюу 42.7 хувь нь зориулалтын бус цайны газартай, 5 буюу 3.6 хувь цайны газаргүй байна.
- Төрийн бус өмчийн 117 сургуулийн 21 буюу 23.3 хувь нь зориулалтын, 62 буюу 68.8 хувь нь зориулалтын бус цайны газартай, 7 буюу 7.7 хувь нь цайны газаргүй.
- Нийт цайны газруудын 67 буюу 28.2 хувь нь Хүүхдийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхийн өмнө Мэргэжлийн хяналтын байгууллагаар хуульд заасан шаардлага хангасан эсэх талаар дүгнэлт гаргуулаагүй.
- Хүнс түүхий эдийг тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэлгүй, гэрээт байгууллагаар тээвэрлэдэггүй 90 буюу 37.9 хувь байна.
- Нийт сургуулиудын 75 буюу 31.6 хувь нь Хүнс хадгалах нөхцөл хангалтгүй, хүнсний агуулахгүй, хүнс хадгалах зориулалтын сав хэрэгсэлгүй, хөргөгч, хөргүүр дутагдалтай.
- Шалгалтад хамрагдсан сургуулиудын 50 буюу 21.9 хувь нь Түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар, аюулгүй байдлын гэрчилгээ, шинжилгээний дүн, бэлтгэн нийлүүлэгчтэй хийсэн гэрээ зэргийг бүрэн бүрдүүлээгүй, бүртгэл хөтөлдөггүй байна.
- Сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын хоол, хүнсний чанар аюулгүй байдалд хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус “Хяналтын зөвлөл”-ийн үйл ажиллагаа хангалттгүй.
- Шалгалтад хамрагдсан сургуулиудын 66 буюу 27.8 хувьд нь дотоод орчин, гал тогоо болон сургуулийн орчимд хоол үйлчилгээнд хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байв.
- Хоол үйлдвэрлэлийн өрөөний агааржуулалтын систем хэвийн ажиллагаагүй.
- Үдийн цайнд өгч буй хоолны илчлэг нь МХЕГ-ын даргын 2017 оны А/179 дүгээр тушаалаар баталсан “Сургалт хүмүүжлийн байгууллагад мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм”-ийн 6 дугаар бүлгийн 6.15 дахь заалтыг тус тус зөрчсөн.
- Сургуулийн үдийн цай хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн хоол үйлдвэрлэлийн хэсэгт нүдэнд харагдах шавж /ялаа/ ихтэй, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаггүй, цэвэрлэгээний багаж хэрэгсэл, алчуурыг цэвэрлэж, халдваргүйжүүлдэггүй, хүнсний түүхий эдийг угаах цэггүй, хоолны газарт ажлын сав суулгыг дахин бохирдох нөхцөлд хадгалдаггүй зөрчил илэрчээ.
- Шалгалтад хамрагдсан хоол үйлдвэрлэлийн газруудын 85 буюу 35.7 нь технологийн шат дамжлагыг нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулаагүй, хоол үйлдвэрлэлийн өрөө, тасалгаа эрүүл ахуйн шаардлага хангахгүй байв.
- Хоолны жор, технологийн картад орц, илчлэг, шим тэжээллэг чанар, боловсруулах технологи ажиллагааг бүрэн тусгасаагүй, мөрдөж ажилладаггүй 8 буюу 25 хувь нь.
- Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам батлуулан мөрдөж ажилладагггүй, дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлдэггүй 13 буюу 33 хувь нь байв.
Шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу авсан арга хэмжээ:
2020-2021 онд хийгдсэн төлөвлөгөөт шалгалтын явцад цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг \шалгах арчдас 450, усны шинжилгээ 75, хоолны илчлэг тодорхойлох шинжилгээ 25, ариутгалын бодис 10, хүнсний бүтээгдэхүүний дээж 30-ийг авч Хүнсний байдлын үндэсний лавлагаа лаборатори, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лабораторит шинжилгээнд хамруулж дүгнэлт гаргажээ.
Акт нийт 3, албан шаардлага 45, дүгнэлт 100-ийг үйлдэж, зөрчилтэй ажиллаж байсан 35 иргэн, аж ахуйн нэгжид 15,500,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ