НҮБ-ын Суурин төлөөлөгч Винод Ахужаг хүлээн авч уулзав

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч ноён Винод Ахужаг өчигдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд эрүүл, аюулгүй хүнсний хангамж, хүртээмж, аюулгүй байдал болон халдварт бус өвчлөл, антибиотикийн хэрэглээ, нянгийн тэсвэржилт, “Нэг эрүүл мэнд” стратеги зэрэг өргөн хүрээтэй сэдвээр санал солилцож, хүн, малын эрүүл мэндийн салбар дундын хамтын ажиллагааны механизмыг эрчимжүүлэх талаар ярилцав.


Мөн Суурин төлөөлөгч Винод Ахужа “Дэлхийн хүнсний өдөр”-ийг 10 дугаар сарын 16-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдах зарим үйл явдлын талаар мэдээлэл өглөө.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ