МҮХАҮТ-ын дэргэд самрын кластер байгууллаа

Эмх цэгцгүй явж ирсэн самрын экспортыг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, дамлагч ченжүүдийн нөлөөг бууруулах, нэмүү өртгийн сүлжээг бий болгож эцсийн бүтэгдэхүүн хийх, Европын улсууд руу шууд экспортлох зорилгоор МҮХАҮТ-ын дэргэд Самрын кластер байгууллаа.
МҮХАҮТ нь Европын TRAM төсөлтэй хамтран 2017 оноос уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг дэмжих гоо сайхан, тэмээний ноос, сарлагийн хөөвөр, чацаргана, арьс ширний кластерыг байгуулан ажиллаж байна.
Одоогийн байдлаар эдгээр дөрвөн кластерын нэмүү өртгийн сүлжээнд 100 гаруй жижиг, дунд, бичил бизнес эрхлэгч гишүүд оролцож байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ