“Эрдэнэс Монгол”-ын захирлаар Д.Хаянхярвааг томилно

"Эрдэнэс Монгол” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл ирэх даваа гаригт хуралдах тов зарлажээ. Тус хурлаар “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүүг чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг томилох аж.


УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа нь 2000–2008 онд Дархан-Уул аймгийн Засаг дарга, 2008–2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2010–2012 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн даргаар ажилласан хүн юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ