ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн хяналт шалгалт хийхдээ анхаарах асуудлаар ЧИГЛЭЛ өглөө

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн Хяналт шалгалтын газрын ажилтнуудтай уулзаж, Хяналт шалгалт хийхдээ анхаарах асуудлын талаар чиглэл өглөө.

Тухайлбал, 

  • Орон нутагт хяналт шалгалтаар ажиллахдаа ашиг сонирхлын зөрчилгүй, төрийн албан хаагчийн ёс зүйг чанд баримтлан ажиллах,
  • Төлөвлөгөөт хяналт шалгалтын үйл явц, илэрсэн зөрчил, авсан арга хэмжээний талаар мэдээллийг олон нийтэд цаг алдалгүй шуурхай хүргэхэд анхаарч, иргэдэд хүргэх мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллах,
  • Эрүүл мэндийн байгууллагуудад хийсэн шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлийг арилгуулахад аймаг орон нутгийн Эрүүл мэндийн газар, Тусгай зөвшөөрлийн комисстой хамтран ажиллах,
  • Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчлэлттэй холбоотой байгууллагын бүтэц, зохион байгуулалтанд орох өөрчлөлттэй уялдуулан дотоод аудитийн нэгжтэй болоход бэлтгэх,
  • Энэ онд хяналт шалгалт хийгдсэн аймгуудад ажилласан тайланг Газрын зөвлөлийн хурлаар шуурхай танилцуулж, цаашид хийгдэх шалгалтын удирдамжийг газрын зөвлөлийн даргын хурлаар хэлэлцүүлж байх талаар үүрэг чиглэл өглөө.
Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ