Д.Нямхүү: Гурван хүнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар (Covid-19)-ийн нөхцөл байдлын өнөөдрийн /2020.10.12/ мэдээллийг хүргэж байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Сүүлийн гурван хоногт ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 2027 сорьцод шинжилгээ хийхэд 2024 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй, гурван хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 8-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны автомашины жолооч, 51 настай эрэгтэй, аравдугаар сарын 10-нд Токиогоос ирсэн 31 эмэгтэй, 25 настай эрэгтэйгээс коронавирус тус тус илэрлээ. Өнгөрсөн хугацаанд хоёр хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ