УОК-т нийт 3.5 тэрбум төгрөг, 4.3 тэрбум төгрөгийн бараа материал хандивлажээ

Коронавирусийн халдвар дэлхий дахинд тархаж эхэлсэн цагаас хойш иргэн, аж ахуйн нэгжүүд Улсын онцгой комисст бэлэн мөнгө болон бараа материал хандивлаж эхэлсэн. Энэ сарын 1-ний байдлаар КОВИД-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжиж 290 аж ахуйн нэгж, 257 иргэнээс 3.5 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө, 121 аж ахуйн нэгж, иргэнээс 4.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий бараа материалыг Улсын онцгой комисст хандивлажээ.
Үүнээс 6.6 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө, бараа материалыг Улсын онцгой комиссын Шуурхай штаб, холбогдох төрийн байгууллагууд, нийслэлийн авто замын шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэг, тусгаарлах байрны хэрэгцээ болон шаардлагатай тоног төхөөрөмж, үйл ажиллагаанд зарцуулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ