Хүдэр сум руу самарт яваад сураггүй алга болжээ

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т орших Зэрлэгийн нуруу гэдэг газар Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат 52 настай эрэгтэй О самар түүхээр яваад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг 10.10-ны  өдрийн 13:45 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газар, Хүдэр сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 10.11-ний өдрийн 07:00 цагаас эхлэн “Зэрлэгийн нуруу”-ны урд хэсгээр 23 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:20 цагт түр зогсоосон.

НАЙМДУГААР САРЫН 18-НД АЛГА БОЛСОН ИРГЭНИЙ ЭРЭН ХАЙЖ БАЙНА

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл багийн Алаг толгой хэмээх газар тус сумын харьяат иргэн 33 настай, эрэгтэй Ө наймдугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагийн орчим хадлан хадаж байгаад гэр рүүгээ мотоциклтой яваад сураггүй болсон. Энэ дуудлагыг 08.19-ний өдөр хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газар 08.19-ний өдрөөс 08.24-ний өдөр, 09.10-ны өдрөөс 09.12-ны өдрүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон байсныг 10.09-ний өдөр дахин эрэн хайх хүсэлтийг ар гэрээс нь ирүүлсэн. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 10.11-ний өдрийн 08:00 цагаас эхлэн Алаг толгой гэдэг газраас зүүн зүгт Хөх хөтлийн хавцал гэдэг газар хүртэл 10 км-т “Хөх хөтөлийн гол”-ын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:10 цагт ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон хэмээн ОБЕГ-аас мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ